CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Сэцэнт эмч

11-18-2019 14:24

 

?М?ЗО-ны Тунляо хотод БНХАУ-ын монгол ?ндэстний 25.7 хувь нь оршин суудаг. Т?м т?жигнэсэн энэ их хотын з??н д??ргийг эзлэн орших анагаахын хотхонд ажлынхаа завсраар аяганы амсар зуух ч?л??г?й нэгэн даруухан эрхэм борви бохисхийх завг?й ажиллаж суудаг. Энэ х?н бол Сэцэнт эмч. Уг нь дарга х?н. Б?х хятадын монгол анагаах ухааны х?рээлэн, их сургууль, эмнэлэг гэх гурван том байгууллагын дээд тушаалын хэргэм зэрэгтэй энэ х?н чухам л Монгол улсын “Туушин” компаний реклам шиг “?гл?? энд, ?д?р тэнд”, х?н эмчилж, х??хэд залуусыг сургаж, цаас бичигт тамга дарж, цагаан н?мр?г?? намируулан г?йнэ. Тэглээ гээд ядарч з?дэрч, ялархаж тунирхах нь ?г?й. ?рг?с?н тангарагтаа ?нэнч ийм нэг эмчийг эрсэн сурсан, холоос зорьсон, хормойдож з??гдсэн хятад, монголчууд Тунляогоор нэг х?вр?х. Олон жилийн ажлын туршлага нь т??нийг судсаа барихаасаа ?мн? х?ний царай руу хяламхийж хараад алдалг?й нарийн оношлох идтэй болгожээ. Тэгэвч Сэцэнт эмч заавал судсыг нь тэмтэрнэ. Ганцхан судасны лугшилтаар цул эрхтэн, цус ус хийгээд х?ний биеийн б?хий л гэм согогийг ??ссэн шалтгаан, анагаах аргатай нь хэлнэ, з?вл?н?. Илааршсан ?вчт?н??д нь т??нийг бурханчлан ш?тэж, эрдэм чадалд нь алгаа хавсарна. Тэглээ гээд ихэрхэн ярвайж, ихэмсэглэн бардана гэж даанч байхг?й дээ.
?М?ЗО-ны ?ндэстний их сургуулийн харъяат эмнэлгийн захирлын туслах, Уламжлалт заслын эд эмчилгээний толгойлогч, ?М?ИС-ийн магистр, докторын удирдагч, Хятад улсын нарийн шинжлэх ухааны судалгааны т?р?л з?йлийг хянагч тусгай мэргэжилтэн, ?в?р монголын Улс т?рийн з?вл?г??ний гиш??н, БНХАУ-ын хятад эмнэлгийн нэгдсэн товчооны Монгол анагаах ухааны соёлыг сурталчлах тусгай з?вл?х, уламжлалт заслын эрдэм шинжилгээний удирдах ажилтан, ?М?ИС-ийн эрдэм шинжилгээний сэтг??лийн Удирдах з?вл?лийн гиш??н, Хятад улсын монгол эм эмнэлгийн сэтг??лийн Найруулах з?вл?лийн гиш??н, Монгол анагаах ухааны эрдэм шинжилгээний нийгэмлэгийн гиш??н гээд сонгуульт ажлууд нь тасралтг?й х?в?рн?. 32 цагаан лонхыг нэг амьсгаагаар дуржигнуулдаг их авъяастан ч т??ний энэ олон цол хэргэмийг нэг дор дурдаж х?чрэмг?й. Чихний ?з??рт хальт хульт наалдаж ?лдсэн ц??х?н хэдийг нь тогтоож авсан минь л энэ. Харин Сэцэнт эмч эдгээр б?х албан тушаал, хэргэм цол ??рт нь огт хамааралг?й юм шиг з?вх?н ?мн?х ажил, ?вчтн??дийнхээ зовиур шаналалд ?йж живж ажлаа хийнэ. Х?н эмчилж байх зуураа ханцуйнаас нь чангаах оюутнуудынхаа асуултад хариулж л сууна. Хэзээ нь энэ б?х ??рэгт ажлаа б?гдийг нь амжуулж, алдаа дутагдалг?й ажиллаж, сурсаар явдгийг нь ёстой ойлгошг?й.
Хятадын Монгол судлалын нийгэмлэгийн дарга ? Туань-Ин 2016 оны 12 дугаар сарын 30-ны ?д?р Тунляо хотын орлогч хотын дарга Хао М?рунд “Монгол анагаахын хот” хэмээх эрхэм х?ндэт гэрчилгээг гардуулсан юм. Ингэснээр тус хот Б?х Хятаддаа х?лээн з?вш??р?гдс?н эм, эмчилгээний нэртэй т?в болсон билээ. Энэх?? ?рг?мжл?лийг х?ртэхэд Сэцэнт эмч болон т??ний б?тээлч шаргуу хамт олны х?лс дуслуулсан х?д?лм?рийн ?р шим ихээхэн н?л??лс?н гэдэг нь дамжиггг?й. ?д?р ш?нийг мартан ?вчин эмгэгтэй тулалдаж, эмчилгээний шинэ арга заслыг эрэлхийлж яваа цаг м?чг?й энэ ажил албын х?нд х?чрийг нэгхэн ?дийн ?мн? харж бэрхшээсэндээ н?д чилж билээ.
Тунляо хотын нутаг дэвсгэр дээр улаан м?х?лж, мана цэцэг, хуруувчин цэцэг, х?х?рг?нийн ?ндэс, хурдан цагаан, догол ?вс, борц ?вс, цана цэцэг зэрэг 500 гаруй т?рлийн онцгой сайн чанарын эмийн ургамал ургадаг б?г??д тэдний 90 хувийг монгол эмэнд ашигладаг аж. ??нийг дагалдан эмийн ховор ургамал тариалах аж ахуйн нэгж, компаниуд олширчээ. Одоо  эмийн ургамлын аж ?йлдвэрийн х?гжлийн олон улсын загвараар монгол эмийн ургамал тарьж ургуулах суурингийн нийт талбайн хэмжээ 6420 га-д х?рчээ. Тунляо хот нь Чин г?рний ?еийн алдарт монгол анагаах ухаантан Жамбалдоржийн т?рс?н нутаг гэдгийг эрхэм уншигчид маань мэдэх биз ээ. Т??ний зохиосон “Монгол эмийн зурагт толь” нэртэй ном нь монгол анагаах ухааны тулгуур бичиг гэгддэг. Т??нээс гадна Тунляо хотод ?в?р Монголын ?ндэстний их сургуулийн Монгол анагаахын дээд сургууль, Монгол анагаах ухааны докторантын т?в, тус сургуулийн харьяа Монгол эмнэлэг зэрэг 10 эрдэм шинжилгээний байгууллага, м?н Хятадын ес?н ч  монгол эмнэлгийн томоохон байгууллага, монгол анагаахын боловсон х?чин болох 1357 мэргэжилтний н??цтэй. Жилд дундажаар монгол анагаахын чиглэлээр боловсрол эзэмшсэн бакалавраас дээш зэрэгтэй  200 эмчийг дадлагажуулан сургаж байна. 2013 оноос хойш Тунляо хотын Засгийн газар нь монгол анагаах ухааны салбарт жил б?р 30 сая юанийн х?р?нг? оруулж “Нэртэй аж ахуйн нэгж”, “Нэртэй эм”, “Нэртэй эмнэлэг”, “Нэртэй эмч”-ийн т?с?л хэрэгж??лэн монгол анагаах ухааны салбарын х?гжлийг дэмжиж байна.
Монгол анагаах ухаан бол монгол ?ндэстэний соёлын баялаг ?вийн нэг б?г??д урт удаан т??хэн хугацаанд ?вчин эмгэгтэй тэмцэж ирсэн ?йл ажиллагааны дунд хуримтлагдсан уламжлалт эмчилгээний туршлагын суурь дээр х?гжих явцдаа т?вд, хятад, энэтхэгийн анагаах ухааны онол, б?тээлийг шингээн авч улмаар т?г?лд?ржин б?рэлдсэн монгол ?ндэстний онцлог б?хий биеэ даасан нэг т?рлийн анагаах ухаан м?н. Энэх?? их ?вийг тээгчдийн нэг Сэцэнт эмч 33 жил анагаах ухааны салбарт з?тгэхдээ танихг?й х?н, оношлохг?й ?вчинг?й болжээ. Бээжингийн хятад анагаах ухааны их сургуульд докторын зэрэг хамгаалж Япон улсад мэргэжил дээшл??лсэн тэрбээр з?вх?н ?вчин эмгэгийг эмчилдэг нэгэн биш, ?вчний шалтгаан, ?р дагавар, эмчилгээний арга, эмчилгээг х?ний биеийн онцлог болоод сэтгэцтэй холбох чиглэлээр нарийн туршилт судалгааны ажлыг насаараа хийжээ. Тиймээс тэр “Х?н бол эсийн б??гн?р?л биш” гэдэг ?гийг байнга давтан хэлдэг. ?вчнийг эмчлэхэд сэтгэлз?йн х?чин з?йл ихээхэн чухал гэдгийг онцолдог. ?в?р Монголдоо алдаршиж, улмаар Б?х Хятадад нэртэй болсон энэ эмчийг Монгол улсаас эрж сурж, зорьж з?тгэн ирэх ?вчтн??д с??лийн ?ед маш олон болжээ. Газрын холоос нэг монгол нь н?г??г?? зориод ирж байхад гачигдал зовлон тоочоод суух эрхг?й хэмээн амралтын цагаараа х?ртэл ажил дээрээ ?нжих т??нийг хараад биширч бахдах сэтгэл эрхг?й т?рж билээ. Х?нд мэргэжлээс гадна сэтгэл гэгч з?йл хичнээн чухлыг ??рийн биеэр ?лгэрлэн таниулж яваа ийм нэгэн халуун сэтгэлт ?в?р монгол эмчийг Монголынхоо уншигчдад танилцуулахаар зорьсон юм. Монгол ?ндэстэн минь ?вд?х ?вчинг?й эр??л, ?г??м?р сэтгэлээр дутахг?й гэгээлэг амьдрах болтугай.
Б.Занданх??

 

  

 

Найруулагч:С.Б?рэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
网站地图 36棋牌赚钱 衢州星空棋牌游戏 三亚棋牌游戏
申博支付宝 申博麻雀排九 申博怎么登入 申博亚洲上网导航
棋牌客户端 nba全场录像 足球群殴视频 趣彩网彩票
舟山星空棋牌官网 flash棋牌游戏源码 亿发棋牌 棋牌室需要多少钱
棋牌室出租 猫游棋牌平台 河南省棋牌院 36棋牌赚钱
5555XSB.COM 595PT.COM 8JQS.COM 444xsb.com XSB418.COM
844TGP.COM 998cw.com XSB598.COM 658XTD.COM 219SUN.COM
167sunbet.com 062xx.com 135PT.COM S618W.COM 989jbs.com
315ib.com DC957.COM 986tt.com XSB183.COM XSB389.COM